Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн чуулга уулзалтад оролцох хуульчдыг бүртгэж байна
2016 оны 07-р сарын 07.     ПҮРЭВ ГАРАГ

   

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалт 2016 оны 07 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор Монголын Хуульчдын холбооноос уг Чуулга уулзалтад оролцох хүсэл, сонирхолтой хуульч, өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлүүдийг бүртгэж байна.

    Чуулга уулзалтад оролцох хүсэл, сонирхолтой хуульч, өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцогчийн бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглөөд Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст бүртгэлийн хураамжийн хамт хүргүүлнэ үү. Бүртгэлийн хураамжийн талаарх мэдээллийг бүртгэлийн хуудаст тодорхой тусгасан болно.

    Чуулга уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7011-6065 /4/, 99194900, 96020537 утсаар холбогдож авах боломжтой.

Хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

Бүртгэлийн хуудсын ЭНД-ээс татаж авна уу.

     Монголын Хуульчдын холбоо

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс




УНШСАН: 1899