Австрали, Малайз, Хонг Конгийн Хуульчдын холбоодтой хамтран ажиллана
2016 оны 09-р сарын 05.     ДАВАА ГАРАГ

    Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний Чуулга уулзалт “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал: Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачилга” зэрэг сэдвийн хүрээнд 2016 оны долдугаар сарын 21, 22-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөсөн. Энэ үеэр Монголын Хуульчдын холбоо нь Австрали, Малайз, Хонг Конг зэрэг улсын Хуульчдын холбоодтой хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм.

    Санамж бичгийн хүрээнд байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ залуу хуульчдыг мэргэшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт семинар зохион байгуулах, гишүүн хуульчдын хамтын ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байна. Мөн Монголын хуульчид дээрх улсуудад мэргэжлийн дадлага хийх, хуулийн фирм байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх гэх мэт олон боломж нээгдэж буй юм.

 

 

 




УНШСАН: 777