Монголын Хуульчдын Холбоо
Mongolian BAR Association


Шүүгчдийн хорооноос Г.Даваадорж, Ц.Өрнөндэлгэр, Д.Лувсандорж нарыг оны шилдэг хуульч-шүүгчид нэр дэвшүүллээ
2017 оны 12-р сарын 20.     ЛХАГВА ГАРАГ

    Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, оны шилдэг хуульч-шүүгчид нэр дэвшигчдийг тодрууллаа.

    Хорооноос шилдэг хуульч-шүүгч шалгаруулах тухай зарлалыг нийт шүүхүүдэд нээлттэй зарласан бөгөөд шүүхүүд зөвлөгөөний хурлаасаа шүүгчдийг нэр дэвшүүлсэн. Шилдэг хуульч-шүүгчийн шагналд нийт 9 шүүгчийн материал ирүүлсэнээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Төв аймаг дэхь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр, Багахангай, Налайх дүүргийн Иргэний Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж нарыг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар сонгож нэрсийг холбооны Тамгын газарт хүргүүлэхээр боллоо.

    Шилдэг шүүгчид нэр дэвшүүлэхдээ Хуульчдын холбооны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан байдал, үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон байдал зэргийг харгалзсан бөгөөд холбооны Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсгээс эдгээр шүүгчдээс нэг шүүгчийг оны шилдэг шүүгчээр шалгаруулах юм.  

ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ




УНШСАН: 431

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.