Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо
2018 оны 01-р сарын 04.     ПҮРЭВ ГАРАГ

           Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо нь Хуульчдын холбооны дүрмийн 9.10 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар 2013 оны 10  дугаар сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Анхдугаар их хурлын 10 дугаар тогтоолоор албан ёсоор батламжлагдан үйл ажиллагаа явуулж байна.  Тус хороонд 225 хуульч гишүүнчлэлтэй байна.

    Хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагааг хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа гэх бөгөөд тус хороо нь энэ ажлыг дэмжих, хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 




УНШСАН: 271

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.