“ЧИМИД САН”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2018 оны 11-р сарын 28.     ЛХАГВА ГАРАГ

    Монголын Хуульчдын холбоо нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх хүрээнд “Чимид сан”-тай хамтран ажиллахаар боллоо.

    Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр (2018.11.28) болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, “Чимид сан”-гийн Тэргүүн Ч.Батцогт нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

    Талууд санамж бичгийн хүрээнд эрх зүйн салбарт, тэр дундаа Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр хамтарч судалгаа хийх, сургалт зохион байгуулахаар тохиролцсон. Мөн Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, шатрын тэмцээн, онол, практикийн бага хурал зэргийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ хуульчдыг Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх төсөл хэрэгжүүлэх, “Хуульчдын ордон” байгуулах зэрэгт хамтран ажиллахаар боллоо.




УНШСАН: 144