ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
2018 оны 12-р сарын 05.     ЛХАГВА ГАРАГ

    Өмгөөлөгчдийн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Өмгөөлөгчдийн хорооны ТЭРГҮҮНИЙГ сонгох цахим сонгуулийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.

 ХОРООНЫ ТЭРГҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА:

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд явагдана.

-Сонгууль цахим хэлбэрээр явагдах тул өмгөөлөгчид Та бүхэн www.mglbar.mn хаягаар нэвтрэн сонгуульд идэвхтэй оролцоно уу!

-Өөрийн нууц үгээ мартсан бол "нууц үг мартсан" гэсэн сонголтоор орж нууц үгээ сэргээнэ үү! Мөн 99986940 (мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Наранхүү) дугаарт холбогдож авах боломжтой.

-Холбогдох бусад мэдээллийг 99965771, 70116065 /Хороо хариуцсан мэргэжилтэн Б.Нямхорол / дугаарт холбогдож авна уу!

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ




УНШСАН: 339