ШИНЭ ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019 оны 02-р сарын 01.     БААСАН ГАРАГ

    Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороо 2019 оны нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, тус холбооны гишүүнээр элссэн  шинэ хуульчдад сургалт зохион байгууллаа.

    Тус сургалт нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг, хуульчийн мэргэжлийн дүрмийг таниулах зорилготой байсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор, Хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга О.Мөнхсайхан “Хуульчийн ёс зүй”, “Хүний эрх” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Хуульчдын холбооны гишүүн хуульч, судлаач  Б.Төрбат нар “Хуульчдын холбооны бүтэц, чиг үүрэг” сэдвээр, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэг “Хуульчийн мэргэжлийн хариуцлага” сэдвээр тус тус хичээл заасан юм.

    Хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгосон тус сургалтад 200 орчим хуульч хамрагдаж, хуульчийн эрх, үүрэг, Хуульчдын холбооны бүтэц чиг үүрэг, мэргэжлийн хариуцлагын тогтолцоо, хуульчийн ёс зүй, хүний эрхийн талаар тодорхой мэдээлэл авлаа.




УНШСАН: 207

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.