ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
2019 оны 02-р сарын 01.     БААСАН ГАРАГ

    Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/13 дугаартай албан бичгээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд шүүгчдийн саналыг авахаар нийт шүүхүүдэд хүргүүлжээ.

    Дээрх төслүүдэд санал өгөх ажилд тухайн шүүхийн нийт шүүгчдийг хамруулж, хуулийн төслийн талаар болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилттэй холбоотой шүүгчдийн саналыг нэгтгэн Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо (мэргэжилтэн С.Одсүрэн-odsuren99012471@gmail.com)-д цахим шуудангаар ирүүлэхийг хүсье!

    Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс нийт шүүхүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Шүүхийн Ёс зүйн хороонд хүргүүлэх болно.




УНШСАН: 379

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.