ОРОН НУТГИЙН АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019 оны 02-р сарын 01.     БААСАН ГАРАГ

    Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос хууль зүйн салбарын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхан, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө залуу нас, мэдлэг чадвар, зүрх сэтгэлээ зориулж, бусдад үлгэр жишээ, өмөг түшиг болсон орон нутгийн ахмад хуульчдад хүндэтгэл үзүүллээ.

    Хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнөөдөр 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд тухайн аймаг дахь Салбарын зохицуулагч ахмад хуульчдын гэрт зочилж, хүндэтгэл үзүүлэн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан юм.

    Тодруулбал, Архангай аймгийн ахмад хуульч Дагвадоржийн Рагчаабазар, Баян-Өлгий аймгийн ахмад хуульч Райханы Асхабыл, Баянхонгор аймгийн ахмад хуульч Бямбажавын Авид, Булган аймгийн ахмад хуульч Галсанпунцагийн Гочоо, Говь-Алтай аймгийн ахмад хуульч Гончигсүрэнгийн Нямаа, Говьсүмбэр аймгийн ахмад хуульч Гомбын Энхжаргал, Дархан-Уул аймгийн ахмад хуульч Рэгзэний Лхамсүрэн, Дорноговь аймгийн ахмад хуульч Маамын Чулуун, Дорнод аймгийн ахмад хуульч Тэрбишийн Энхтуяа, Дундговь аймгийн ахмад хуульч Думын Цоодол, Завхан аймгийн ахмад хуульч Ламжавын Эхлэлт, Орхон аймгийн ахмад хуульч Рэнцэний Нямцэрэн, Өвөрхангай аймгийн ахмад хуульч Пагамын Адъяасүрэн, Өмнөговь аймгийн ахмад хуульч Дэмчигийн Дашдооров, Сүхбаатар аймгийн ахмад хуульч Доржпаламын Сугар, Сэлэнгэ аймгийн ахмад хуульч Шагдарын Цэдэн, Төв аймгийн ахмад хуульч Цэрэндоржийн Раашзэвэг, Увс аймгийн ахмад хуульч Чойдоны Дулмаа, Ховд аймгийн ахмад хуульч Бямбаагийн Ганбаатар, Хөвсгөл аймгийн ахмад хуульч Очирбатын Нямдорж, Хэнтий аймгийн ахмад хуульч Ганжуурын Баярсайхан нарт Монголын Хуульчдын холбооноос хүндэтгэл үзүүллээ.

 

 

 




УНШСАН: 154

СЭТГЭГДЭЛ

Зөвхөн гишүүд бичнэ.