ХОНГКОНГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ АЙЛЧЛАЛЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАЛАА
2019 оны 02-р сарын 11.     ДАВАА ГАРАГ

   

    Монголын Хуульчдын холбоо Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны  нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбооны гишүүдэд зориулсан танилцах айлчлалыг 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

    Хонгконгийн Хуульчдын холбооноос гишүүн хуульчдад зориулан “Хууль зүйн нөхөрлөлийн менежментийн асуудал”, “Технологийн шинэчлэл ба хууль зүйн салбар” сэдвээр сургалт зохион байгуулна. Арга хэмжээний үеэр Авлигын эсрэг олон улсын судалгаа, сургалтын төв, Хонгконгийн олон улсын арбитрын төвийн үйл ажиллагаатай танилцана.

Хөтөлбөр:

Өдөр

Үйл ажиллагаа

3 сарын 28

Улаанбаатар – Хонгконг

3 сарын 29

Сургалт

  • “Хууль зүйн нөхөрлөлийн менежментийн асуудал”,
  • “Технологийн шинэчлэл ба хууль зүйн салбар”

 

Танилцах айлчлал

  • Авлигын эсрэг олон улсын судалгаа, сургалтын төв
  • Хонгконгийн олон улсын арбитрын төв

3 сарын 30

Чөлөөт өдөр

3 сарын 31

Хонгконг – Улаанбаатар

Тавигдах шаардлага:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүний татварын үлдэгдэлгүй байх;
  • Хуульчдын үргэлжилсэн сургалтын кредитыг бүрэн хангасан, сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Гадаад паспортын хуулбар.

Танилцах айлчлалын төлбөр:

Танилцах айлчлалыг үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид онгоцны тийз, буудал, хоол гээд холбогдох хувийн бусад зардлыг өөрөө хариуцна.   

    Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай jargalan@mglbar.mn эсвэл 7011-6004 утсаар холбогдож лавлана уу.

 




УНШСАН: 130