Гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан үндэслэлээр түдгэлзүүлнэ:

  • хуульч өөрөө хүсэлт гаргасан;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тухай эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан;
  • гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тухай иргэн, хуулийн этгээд хүсэлт ирүүлсэн, энэ тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан;
  • хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн үндэслэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлсэн.

    Хуульч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тогтвортой эрхлэх боломжтой эсэх асуудлаар Хуульчдын холбооны хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтний, эрүүл мэндийн шалтгааны талаар эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг тус тус үндэслэн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

    Гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг дараах байдлаар гаргана:

  • Хуульч өөрөө хүсэлт гаргасан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон тухай эрх бүхий этгээдийн дүгнэлт гарсан тохиолдолд гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг Холбооны Ерөнхийлөгч;
  • Гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тухай иргэн, хуулийн этгээд хүсэлт ирүүлсэн, энэ тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Холбооны Зөвлөл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх Ерөнхийлөгч;
  • Хуульчийн мэргэжлийн дүрэм зөрчсөн үндэслэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай, хугацаагүй түдгэлзүүлсэн тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг Мэргэжлийн хариуцлагын хороо, гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

    Гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл түдгэлзүүлснийг бүртгэх

    Хуульчдын холбооны гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан зохих бүртгэлийг хийнэ.

Гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бүртгэлийг хийхдээ дор дурдсан баримт бичгийг үндэслэнэ:

  • Гишүүнлэлийн эрхийг болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр;
  • Дээр дурьдсан шийдвэрийг биелүүлэх тухай эрх бүхий этгээдийн мэдэгдэл.

    Гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бүртгэл хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан тухайн гишүүн, хуульчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэх бөгөөд мэдэгдэх хуудсанд гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохыг анхааруулсан тэмдэглэгээ хийсэн байна.

Гишүүнчлэлийн эрх түдгэлзүүлэх өргөдлийн маягт ТАТАХ

Гишүүнчлэлийн эрх сэргээх өргөдлийн маягт ТАТАХ