Монголын Хуульчдын холбооны гишүүн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Холбооны дүрэмд зааснаар дор дурьдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

    Холбооны гишүүний ЭРХ:

  • Холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох;
  • Холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;
  • Холбооны үйл ажиллагаатай холбоотой журам, бусад шийдвэрийн төсөл санаачлах;
  • Холбооны үйл ажиллагааны талаар санал, хүсэлтээ илэрхийлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх;
  • Холбооны удирдлага нь гишүүдийн нийтлэг эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл нийт гишүүдийн 5 хувийн дэмжлэг авснаар эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
  • Холбооны харьяалах бүтцийн байгууллагад хэлэлцэгдэж буй асуудлаар санал өгөх;
  • хууль, дүрэм, журамд заасан бусад эрх.

    Холбооны гишүүний ҮҮРЭГ:

  • Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах;
  • Холбооны гишүүний татвар төлөх;
  • Холбооны үйл ажиллагаанд хамрагдах, тус холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
  • хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, багц цаг хангах;
  • хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх;
  • иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх;
  • өөрийгөө ашиг сонирхлын зөрчилд болон хараат байдалд оруулахуйц харилцаа холбооноос зайлсхийх, бусдын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;
  • хуульч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэх;
  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг.