Ажлын алба нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулах чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг эрхэлж байна.

 

  • Холбооны хүний нөөцийг бүрдүүлэх, сургах, хөгжүүлэх;
  • Холбооны бичиг хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхлэх;
  • хуульч болон иргэн, байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлүүлэх;
  • Холбооны санхүүгийн үйл ажиллагааг эрхлэн хөтлөх;
  • Гишүүдийн татвар төлөлтийн байдлын талаар судалгаа хийх, тооцоог барагдуулах ажлыг зохион байгуулах;
  • Хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх;
  • Хуульчийн тангараг өргөх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;
  • хуульчийг үүргийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
  • Холбооны орон нутаг дахь салбарыг арга зүйн удирдлагаар хангах;
  • Холбооны захиргаа, аж ахуйн үйлчилгээний ажлыг эрхлэх.