•  
  • Холбооны компьютер, програм хангамж, цахим сүлжээ, мэдээллийн нууцлал, түүний аюулгүй байдал, цахим сангуудын техникийн хэвийн аюулгүй ажиллагааг хангах
  • Техник технологи, програм хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлж, тодорхой төрлийн үйлчилгээг мэдээлэл технологийн арга хэрэгслээр үзүүлэх боломжийг бүрдүүлэх
  • Шинээр гарсан буюу шинэчлэгдэн өөрчлөгдсөн хууль, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмууд, хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүй, үйл ажиллагаатай холбогдсон олон талын мэдээ, мэдээллийг цахим болон бусад хэлбэрээр хуульч гишүүдэд тогтмол хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх
  • Шилэн дансны тогтолцоог цахимаар бий болгох ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Онлайн сургалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамж, материаллаг баазыг бүрдүүлэхэд хамтран ажиллах
  • Судалгаа бүтээл, ярилцлага, нийтлэлүүдийг нь олон нийтэд хүргэдэг мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх
  • Гишүүдийн татвар төлөхтэй холбоотой асуудал дээр дэмжлэг үзүүлж ажиллах
  • Холбооны веб сайтыг боловсронгуй болгох, шинэ мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах