ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.4, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.5 дахь заалтын дагуу Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан санал хураалтын дүнг үндэслэн Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь 2014 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан.

    Магадлан итгэмжлэлийн хороо нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүд болон хуульч профессруудын харилцан тэнцүү төлөөллөөс бүрдсэн 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна

    Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо  нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна. Тодруулбал, Магадлан итгэмжлэлийн хороо нь Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага, Магадлан итгэмжлэлийн комиссын дүрмийн төслийг боловсруулах бөгөөд эдгээрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй юм. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-иар Монголын Хуульчдын холбоонд Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэг  2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ХОРООНЫ ДАРГА

 ОВОГ, НЭР

 ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

И-МЭЙЛ ХАЯГ

ОДОНХҮҮГИЙН МӨНХСАЙХАН

  Үндсэн ажил: МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхимийн       багш, Дэд профессор

Төгссөн сургууль:

  • 2000-2005 онд Хууль зүйн бакалавр, Монгол Улсын Их Сургууль - Хууль зүйн сургууль
  • 2006-2009 онд Хууль зүйн магистр (харьцуулсан эрх зүй), Нагояа Их сургууль - Хууль зүйн сургууль, Япон
  • 2008-2011 онд Хууль зүйн доктор (харьцуулсан эрх зүй), Нагояа Их сургууль - Хууль зүйн сургууль, Япон

 Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:        

  • 2005 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимд туслах ажилтан
  • 2013 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй судлалын тэхимд Дэд профессор
  • 2015 оноос  МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхимд Дэд профессор

Ажлын дадлага туршлага:

  • Жорж Вашингтон Их сургууль - Хууль зүйн сургууль, Вашингтон, Д.С., АНУ (2012 оны 8 сар -  2013 оны 8 сар), Зочин судлаач
  • Вашингтоны Их сургууль - Хууль зүйн сургууль, Сиаттл, Вашингтон, АНУ (2011 оны 12 сар - 2012 оны 7 сар, Зочин судлаач
  • Нагояа Их сургууль - Хууль зүйн сургууль, Нагояа, Япон (2011 оны 10-11 сар), Гадаад судлаач

munkhsaikhan_o@num.edu.mn, munkhsaikhan_o@yahoo.com

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ХОРООНЫ ГИШҮҮД

ХАЯНХЯРВААГИЙН СЭЛЭНГЭ   

        

  Үндсэн ажил:         

  МУИС, Хууль Зүйн Сургуулийн “Нийтийн эрх зүй”-н тэнхмийн профессор

 Төгссөн сургууль:          

  • 1976-1981 онд Узбекстаны Их сургуулийн хуулийн факультетэд эрх зүйч мэрэгжлээр суралцаж төгссөн
  • 1984-1986 онд Марксизм-Ленинизмын сургуулийг улс төр судлаач мэрэгжлээр суралцаж төгссөн
  • МУИС-ийн Хууль зүйн сургуульд доктор хамгаалсан.

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • 1981-1986 онд Дорноговь аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Мөрдөн хяналтын прокурор
  • 1986 оноос одоог хүртэл МУИС –н  Хууль Зүйн Сургуулийн багшаар ажиллаж байна. 
 

kh_selenge@yahoo.com

ДАМБАДАРЖААГИЙН ЯНЖИНХОРЛОО

Үндсэн ажил: МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн дэд профессор, 

Төгссөн сургууль:          

  • 1990-1995 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль  
  • 1998 онд ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн хууль зүйн магистр
  • 2016-2017онд МУИС-ийн МУИС-ийн Хууль Зүйн сургуульд хууль зүйн  ухааны доктор

Ажилласан байдал:

  • МУИС-ийн ХЗС-ийн багш
  • Өмгөөлөгч, арбитрч
 

dyanjinkhorloo@yahoo.com

 

ЦЭРЭНЖАВЫН АЛТАНЦЭЦЭГ

 

Үндсэн ажил:         

  • Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал

Төгссөн сургууль: 1972- 1976 он МУИС-ийн НУФ-ийн хууль зүйн ангийг хуульч мэргэжлээр төгссөн

Ажлын дадлага туршлага:

  • 1976-1991 он Хууль цаазны дунд сургуульд хуулийн багш.
  • 1991-1996 он МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн сургалт хариуцсан арга зүйч, хуулийн багш
  • 1996-1999 он Отгонтэнгэр  Их сургуулийн  Эрх зүйн тэнхимийн багш
  • 1999-2005 он Отгонтэнгэр Их сургуулийн  Эрх зүйн тэнхимийн эрхлэгч
  • 2005 оноос одоог хүртэл Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал 

altantsetseg@otgontenger.edu.mn

ГАДИНБУУГИЙН НАРАНБААТАР

 

  Үндсэн ажил:     

  • Их засаг ОУИС-ийн ХЗС-ийн багш, дэд профессор
  • МХХ-ны гишүүн, өмгөөлөгч
  • “Эн энд Би Эдвокэйтс” ХХН-ийн захирал

Төгссөн сургууль:          

  • 1995-1999 онд Их засаг хууль зүйн дээд сургууль
  •  1999-2002 онд Батлан Хамгаалахын их сургууль магистр
  •  2002-2005 онд Удирдлагын академи  ​

Ажлын дадлага туршлага:

  • Мэргэжлээрээ /их сургуулийн багшаар/ 19 жил,  өмгөөлөгчөөр 15 жил ажиллаж байгаа
Naranbaatar_g@yahoo.com

БАТСАЙХАНЫ ӨЛЗИЙСАЙХАН

 

  Үндсэн ажил:    

  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал​

Төгссөн сургууль:          

  • 1999-2003 онд ИЗИС-ийг Эрх зүйч
  •  2001-2005 онд Билиг дээд сургуулийг Эдийн засагч
  •  2005 онд ИЗИС-ийг Хууль зүйн магистр ​

Ажлын дадлага туршлага:

  • Мэргэжлээрээ 14 жил
 

ulziisaikhan.b@bilig.edu.mn

ЖАМБААЧҮЛТЭМ ЭРХЭСХУЛАН

 

 Үндсэн ажил:         

  • 1997-2009 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
  • 2010-2014 он хүртэл ахлах багш,
  • 2014 оноос  дэд профессор, Практик сургалтын төвийн  эрхлэгч

Төгссөн сургууль:          

  • 1993-1997 онд  МУИС-Хууль зүйн сургуулийн эрх зүйч бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • 1997-1999 онд  МУИС-Хууль зүйн сургуульд  магистрын зэрэг хамгаалсан
  • 2015 онд МУИС-Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.​

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:         

  • 1996 – онд МУИС –ийн Хууль зүйн сургуульд туслах ажилтан,
  • 1999 оноос  МУИС –ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, дэд профессор
  •  2015 оноос МУИС –ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, 2003 оноос  Өмгөөлөгч

erhee_j@yahoo.com

  ЦЭВЭЛМАА              МӨНХБАТ       

   

 Төгссөн сургууль:          

  • 1972-1982 онд Нийслэлийн 10 жилийнлабортори 1 дүгээр дунд сургууль,
  • 1986-1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургууль, Хэлний факультет, 
  • 1987-1992 онд ЗХУ-ын Краснодар хотын Улсын Их сургууль, Хуулийн факультет,
  • 1990-1992 онд ЗХУ-ын Краснодар хотын улсын их сургууль, Хэлний факультет,
  • 2003-2009 онд МУИС-Хууль зүйн сургууль, Докторантур​

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:         

  • 1982-1985 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дах ардын армийн 138 дугаар ангид бага дарга,
  • 1985-1986 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Бичиг хэргийн ажилтан”, 
  • 1992-1993 онд Хэнтий аймгийн прокурорын газар, “Орлогч прокурор”,
  • 1993-1993 онд Дорноговь аймгийн прокурорын газар, “Орлогч прокурор”,
  • 1993-1994 онд Чойр хотын прокурорын газар, “Орлогч прокурор”,
  • 1994-1995 онд Нийслэлийн прокурорын газар, “Хяналтын прокурор”,
  • 1995-1997 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хяналтын прокурор”,
  • 1997-2002 онд Булган аймгийн Прокурорын газар, “Аймгийн прокурор”
  • 2002-2007 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хяналтын прокурор”,
  • 2007-2009 онд Сүхбаатар аймгийн прокурорын газар, “Аймгийн прокурор”,
  • 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хяналтын прокурор”
  • 2010-2014 онд Нийслэлийн прокурорын газар, “Нийслэлийн прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга”
  • 2014 оноос Төв аймгийн Прокурорын газар, “Аймгийн прокурор”
 

АЛТАНГЭРЛИЙН ДОРЖГОТОВ

Үндсэн ажил:         

Шихихутуг Хууль зүйн Их сургуульд багш иргэн бизнесийн эрх зүйн тэнхэмийн эрхлэгч,МХАҮ-ийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч,

Төгссөн сургууль: 1976-1981онд, МИУС-ийн Нийгмийн ухааны факультетын Хууль зүйн салбар сургууль

 Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:        

  • Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтсийн дарга,
  • 1981-1990 онд Хууль зүй-Арбитрын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий арбитрчийн ажлыг
  • 1990 оны 10 дугаар сараас БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүнээр томилогдсон,
  • 1993 оноос Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон 2015 он хүртэл ажилласан.

Ажлын дадлага туршлага:

  • 1976-1991 он Хууль цаазны дунд сургуульд хуулийн багш.
  • 1991-1996 он МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн сургалт хариуцсан арга зүйч, хуулийн багш
  • 1996-1999 он Отгонтэнгэр  Их сургуулийн  Эрх зүйн тэнхимийн багш
  • 1999-2005 он Отгонтэнгэр Их сургуулийн  Эрх зүйн тэнхимийн эрхлэгч
  • 2005 оноос одоог хүртэл Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал 
 

ДАШБАЛБАРЫН ГАНГАБААТАР

 

Үндсэн ажил:         

  • Шихихутуг Хууль зүйн Их сургуульд багш иргэн бизнесийн эрх зүйн тэнхэмийн эрхлэгч,МХАҮ-ийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч,

Төгссөн сургууль: МУИС-ийн ХЗС-д бакалавр

  • Нагояагийн их сургуульд магистр
  • Нагояагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:        

  • МУИС-ХЗС –д 1999 оноос  одоог хүртэл ажиллаж байна.

Ажлын дадлага туршлага:

  • АНУ, Их Британи, Нидерландын их сургуулиудад зочин судлаачаар ажилласан.