Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо

    Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо нь Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байна.

      Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо нь хууль дээдлэх, хамтран ажиллах, шударга, ил тод байх, гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх зарчмыг удирдлага болгон ажиллах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэм, Монголын Хуульчдын холбооны Чиг үүргийн хороодын үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд заасан зорилго, зорилтуудыг биелүүлэх, Монголын Хуульчдын холбооноос явуулж буй хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг дэмжин оролцох, хорооны бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийнхээ идэвхи санаачлага, оролцоог нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг.

ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

ОВОГ НЭР

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

И-МЭЙЛ ХАЯГ

ЦЭВЭЛМАА МӨНХБАТ     

 

 

Төгссөн сургууль:          

  • 1972-1982 онд Нийслэлийн 10 жилийнлабортори 1 дүгээр дунд сургууль,
  • 1986-1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их сургууль, Хэлний факультет, 
  • 1987-1992 онд ЗХУ-ын Краснодар хотын Улсын Их сургууль, Хуулийн факультет,
  • 1990-1992 онд ЗХУ-ын Краснодар хотын улсын их сургууль, Хэлний факультет,
  • 2003-2009 онд МУИС-Хууль зүйн сургууль, Докторантур​

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:         

  • 1982-1985 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дах ардын армийн 138 дугаар ангид бага дарга,
  • 1985-1986 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Бичиг хэргийн ажилтан”, 
  • 1992-1993 онд Хэнтий аймгийн прокурорын газар, “Орлогч прокурор”,
  • 1993-1993 онд Дорноговь аймгийн прокурорын газар, “Орлогч прокурор”,
  • 1993-1994 онд Чойр хотын прокурорын газар, “Орлогч прокурор”,
  • 1994-1995 онд Нийслэлийн прокурорын газар, “Хяналтын прокурор”,
  • 1995-1997 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хяналтын прокурор”,
  • 1997-2002 онд Булган аймгийн Прокурорын газар, “Аймгийн прокурор”
  • 2002-2007 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хяналтын прокурор”,
  • 2007-2009 онд Сүхбаатар аймгийн прокурорын газар, “Аймгийн прокурор”,
  • 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газар, “Хяналтын прокурор”
  • 2010-2014 онд Нийслэлийн прокурорын газар, “Нийслэлийн прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга”
  • 2014 оноос Төв аймгийн Прокурорын газар, “Аймгийн прокурор”

 

 pro_tsm@yahoo.com

 

АЛТАНГЭРЛИЙН ДОРЖГОТОВ

 

 

 Үндсэн ажил: Шихихутуг Хууль зүйн Их сургуульд багш иргэн бизнесийн эрх зүйн тэнхэмийн эрхлэгч, МХАҮ-ийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч,

Төгссөн сургууль: 1976-1981онд, МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Хууль зүйн салбар сургууль

 Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал: 

  • Төв аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтсийн дарга,
  • 1981-1990 онд Хууль зүй-Арбитрын хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий арбитрчийн ажлыг
  • 1990 оны 10 дугаар сараас БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүнээр томилогдсон,
  • 1993-2015 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч.

Ажлын дадлага туршлага:

•1976-1991 он Хууль цаазны дунд сургуульд хуулийн багш.

•1991-1996 он МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн сургалт хариуцсан арга зүйч, хуулийн багш

•1996-1999 он Отгонтэнгэр  Их сургуулийн  Эрх зүйн тэнхимийн багш

•1999-2005 он Отгонтэнгэр Их сургуулийн  Эрх зүйн тэнхимийн эрхлэгч

•2005 оноос одоог хүртэл Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал

 

СОДНОМТҮНРЭВИЙН БУД

 

 

 

 

Үндсэн ажил: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч

Төгссөн сургууль:  

1987 онд ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль;

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • 1987-2000 он хүртэл Сүхбаатар аймагт хэсгийн ардын шүүхийн шүүгч, аймгийн шүүхийн байнгын гишүүн, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч;
  • 2000-2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд, шүүгч;
  • 2009 оноос Сүхбаатар дүүргийн шүүхэд, шүүгч;

Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 26 жил ажиллаж байгаа

 

ДОЛЖИНГИЙН БАЯРСАЙХАН

 

 

Үндсэн ажил:  МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч

Төгссөн сургууль: 

1984 онд   МУИС –ийг хуульч мэргэжлээр төгссөн .

Ажилласан байдал:

  • 1984-1990 онд Булган аймгийн прокурорын орлогч
  • 1990-1993 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга
  • 1993 оноос МУИС-ийн ХЗС-д багш, дэд профессор, профессор, тэнхимийн Эрхлэгч 
 

ДУГАРЫН СҮНЖИД

 

Үндсэн ажил: Удирдлагын академийн багш

Төгссөн сургууль:

  • МУИС-ХЗС эрх зүйн бакалавр
  • ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургууль магистр

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • Удирдлагын Академийн дэд профессор,
  • ЕТГ, ШХА-ын төслийн зохицуулагч
  sunjid9@hotmail.com

БАТБОЛДЫН АМАРСАНАА

 

 

 

 

Үндсэн ажил: МУИС-ийн ХЗС-ийн багш

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүйч бакалавр
  • 2002 онд Япон Улсын Нагояагийн их сургууль, Эрх зүй, улс төрийн ухааны мастер
  • 2008 онд Япон Улсын Нагояагийн их сургууль, Хууль зүйн ухааны доктор (LL.D)

Ажилласан байдал:

  • 2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч
  • 1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор

Ажлын туршлага:

  • 2013 оноос Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2013 оноос Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн
  • 2015 онд Сингапурын үндэсний их сургуулийн Хууль зүйн сургууль, Зочин судлаач
  • 2015 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын хуулийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх
  • 2012 – 2014 Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал
  • 2009 –2010 Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Гадаад судлаач
  • 2009 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хуулийн сургууль, Азийн эрх зүйн төв, Зочин судлаач,
  • 2004 онд Тайваний Үндэсний их сургуулийн Хууль зүйн сургууль Зочин судлаач
  • 2003 –2004 онд Монголын Шинжлэх Ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, судлаач
  • 1999 –2000 Монголын Хүний Эрхийн Төв (ТББ), ажилтан, ахлах ажилтан 
 

БОЛДЫН АМАРБАЯСГАЛАН

 

 

 Үндсэн ажил: МУИС-ХЗС-ийн багш

Төгссөн сургууль:

  • МУИС-ийн хуулийн анги (1991-1995). Хууль зүйн бакалавр, дээд
  • МУИС-ийн докторантур (2009-2013). Хууль зүйн ухааны доктор (Ph.D)
  • БХИС-ийн магистрантур (1998-1999). Хууль зүйн ухааны магистр

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1998-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
  • 2007-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш
  • 2013-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга
  • 2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор 
 

НАЦАГДОРЖИЙН ЧИМГЭЭ

Үндсэн ажил: «Монгол-Өмгөөлөгч” ХХН-ийн өмгөөлөгч

Төгссөн сургууль: МУИС-ХЗС

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • 1997-2011 МУИС-ийн ХЗС-ийн багш
  • 2013 оноос «Монгол-Өмгөөлөгч” ХХН-ийн өмгөөлөгч

Туршлага: 38 дахь жилдээ багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байгаа.

 amraa_ari22@yahoo.com

 

ХАЯНХЯРВААГИЙН СЭЛЭНГЭ    

 

 Үндсэн ажил:         

МУИС, Хууль Зүйн Сургуулийн “Нийтийн эрх зүй”-н тэнхмийн профессор

Төгссөн сургууль: 

  • 1976-1981 онд Узбекстаны Их сургуулийн хуулийн факультетэд эрх зүйч мэрэгжлээр суралцаж төгссөн
  • 1984-1986 онд Марксизм-Ленинизмын сургуулийг улс төр судлаач мэрэгжлээр төгссөн
  • МУИС-ийн Хууль зүйн сургуульд доктор хамгаалсан.

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:

  • 1981-1986 онд Дорноговь аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Мөрдөн хяналтын прокурор
  • 1986 оноос одоог хүртэл МУИС-ийн  Хууль Зүйн Сургуулийн багшаар ажиллаж байна.

 kh_selenge@yahoo.com

 

БАЛДАНГИЙН УРАНЦЭЦЭГ

 

 

 

Үндсэн ажил: Удирдлагын академи, Эрх зүйн тэнхимийн эрхлэгч

Төгссөн сургууль:  

  • 1962-1972 онд Нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль,
  • 1972-1976 онд МУИС-Нийгмийн ухааны факультет, “Эрх зүйч”,

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:  

  • 1976-1996 онд МУИС-Нийгмийн ухааны факультетын Хуулийн салбар, “Салбар эрх зүйн тэнхимийн багш”
  • 1996-1998 онд “Отгонтэнгэр” дээд сургууль, “Эрх зүйн тэнхимийн эрхлэгч”,
  • 1999-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Удирдлагын академи,“Эрх зүйн тэнхимийн багш”,
  • 2010-2011 онд Удирдлагын академи, “Эрх зүйн тэнхимийн эрхлэгч”,

 

ОДОНХҮҮГИЙН МӨНХСАЙХАН

 

 

 

 Үндсэн ажил: МУИС-ийн ХЗС, Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор

Төгссөн сургууль:

  • 2000-2005 онд Хууль зүйн бакалавр, Монгол Улсын Их Сургууль - Хууль зүйн сургууль
  • 2006-2009 онд Хууль зүйн магистр Нагояа Их сургууль - Хууль зүйн сургууль, Япон
  • 2008-2011 онд Хууль зүйн доктор, Нагояа Их сургууль - Хууль зүйн сургууль, Япон

Ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал:        

  • 2005 оноос МУИС-ийн ХЗС, Эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимд туслах ажилтан
  • 2013 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй судлалын тэхимд Дэд профессор
  • 2015 оноос  МУИС-ийн Хууль зүйн сургууль, Нийтийн эрх зүйн тэнхимд Дэд профессор

Ажлын дадлага туршлага:

  • Жорж Вашингтон Их сургууль - Хууль зүйн сургууль, Вашингтон, Д.С., АНУ (2012 оны 8 сар -  2013 оны 8 сар), Зочин судлаач
  • Вашингтоны Их сургууль - Хууль зүйн сургууль, Сиаттл, Вашингтон, АНУ (2011 оны 12 сар - 2012 оны 7 сар, Зочин судлаач
  • Нагояа Их сургууль - Хууль зүйн сургууль, Нагояа, Япон (2011 оны 10-11 сар), Гадаад судлаач

 munkhsaikhan_o@yahoo.com