ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ
Монголын Хуульчдын холбооны гишүүн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Холбооны дүрэмд зааснаар дор дурьдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
Холбооны гишүүний ЭРХ:
- Холбооны үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох;
- Холбооны удирдлага, бусад албан тушаалд өөрийн болон бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, томилогдон ажиллах, хуульд заасан үндэслэлээр болон өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзах;
- Холбооны үйл ажиллагаатай холбоотой журам, бусад шийдвэрийн төсөл санаачлах;
- Холбооны үйл ажиллагааны талаар санал, хүсэлтээ илэрхийлэх, гомдол гаргах, шийдвэрлүүлэх;
- Холбооны удирдлага нь гишүүдийн нийтлэг эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан, үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл нийт гишүүдийн 5 хувийн дэмжлэг авснаар эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
- Холбооны харьяалах бүтцийн байгууллагад хэлэлцэгдэж буй асуудлаар санал өгөх;
- хууль, дүрэм, журамд заасан бусад эрх.
Холбооны гишүүний ҮҮРЭГ:
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах;
- Холбооны гишүүний татвар төлөх;
- Холбооны үйл ажиллагаанд хамрагдах, тус холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
- хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, багц цаг хангах;
- хуульчийн мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн мэдээллийг хууль бусаар задруулахгүй байх;
- иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл хийхгүй байх;
- өөрийгөө ашиг сонирхлын зөрчилд болон хараат байдалд оруулахуйц харилцаа холбооноос зайлсхийх, бусдын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах;
- хуульч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэх;
- хууль тогтоомжид заасан бусад үүрэг.