Мэргэжлийн хариуцлагын хороо

    ​Мэргэжлийн хариуцлагын хороо нь хуульч бие махбодын, эсхүл сэтгэцийн байдлын улмаас хуульчийн мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй болсон хийгээд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг шалгах, нотлох болон шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Хороо нь дараах бүрэн эрхийг эдэлнэ:

  • Маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн болон хуралдаан даргалагчийг томилох, маргаан шийдвэрлэх дарааллыг тогтоох;
  • Сахилгын шинжээчийн шийдвэр саналыг Хорооны гишүүд хянан шийдвэрлэх дарааллыг тогтоох;
  • Хороо, түүний үйл ажиллагааны талаар болон хуульчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэх;
  • Захиргааны шинжтэй эсхүл хорооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хорооны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг Хорооны дарга эсхүл гишүүнд шилжүүлэх, эргүүлэн авах;
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт гаргах;
  • Хууль, холбогдох дүрэм, журамд заасан бусад бүрэн эрх