Ёс зүйн хороо

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

    Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 8.5 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны чиг үүргийн хороо бөгөөд Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хурлын 14 дүгээр тогтоолоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

   Хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасны дагуу дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

  • Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах;
  • Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
  • Хуульчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах;
  • Хуульчийн ёс зүйн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах, сургалтын үр дүнг тодорхойлох;
  • Хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийх;
  • Бүх шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж байгаа хуульч болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр нэр дэвшиж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгчийн нэр хүнд, зан байдлын талаар дүгнэлт гаргах;
  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах;
  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийн талаар санал, дүгнэлт гаргах.

Хороо нь дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

Хорооны даргаН.Баасанжав /Хуульч, өмгөөлөгч/

Гишүүд:            

Ц.Ариунболд /Налайх-Багахангай дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор/

Б.Батзориг /Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч/

Х.Батчимэг /Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор/

Ч.Баянжаргал /Хуульч, нотариатч/

Л.Галбаатар /Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн/

Х.Ганболд /Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн   хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч/

О.Номуулин /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/

Д.Оюумаа /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/

П.Төрбат /Хуульч, өмгөөлөгч/

Б.Улаанбаатар /Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн ахлах багш/

Д.Янжинхорлоо /Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор/