"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй" бүтээл хэвлэгдэн гарлаа

2017-07-19 | Уншсан: 961

    Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Криминологичдын холбоо хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтны өдөр тутмын үйл ажиллагаа, албан хэрэгцээнд зориулан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй" бүтээлийг бэлтгэн гаргасан байна. Уг гарын авлагыг гэмт хэрэгтэй тэмцэх орчин үеийн хандлага, урьдчилан сэргийлэх бодлого, түүнийг зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичиг, онолын зарим ойлголт, урьдчилан сэргийлэх ажилд Иргэдийн хурал-Засаг дарга, цагдаа-олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог хэрхэн хангах арга хэлбэрийг энгийнээр тайлбарлан, өдөр тутмын албан хэрэгцээнд ашиглах байдлаар бэлтгэжээ. 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн