“АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ”, “ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2018-06-06 | Уншсан: 543

        Монголын Хуульчдын холбоо нь 2017 оноос эхлэн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран ажиллаж байна.  Хамтын ажиллагааны хүрээнд хуульч, сургагч багш нарт “Олон Улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг 2017 оны наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд цаашид хуульчдын Олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж дотоодын түвшинд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх, туршлага судлах зорилгоор “Албадан хөдөлмөр эрхлэлт”, “Хүүхдийн хөдөлмөр” сэдэвт сургалтыг 2018 оны зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтад хамрагдахыг хүссэн хуульчид бүртгүүлэхдээ дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байх (2017 оны гишүүний татварын болон сургалтын багц цагийн зөрчилгүй байх);
  2. Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  3. Энэ чиглэлийн сэдвийг сонирхон судалдаг байх;
  4. Цаашид сургагч багшаар ажиллах бүрэн боломжтой байх.

Сургалтад нийт 35 хуульч хамрагдана. Үүнд:

  1. Шүүгч -9 /дүүрэг тус бүрээс 1 төлөөлөл/;
  2. Прокурор – 5;
  3. Өмгөөлөгч – 10;
  4. Бусад хуульч – 6;
  5. Орон нутгийн хуульч – 5 (Орон нутгаас оролцож байгаа хуульчдын томилолтын зардлыг Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас олгоно.)

Жич:

  1. Сургалтад хамрагдах хүсэлтэй хуульчид 2018 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө ЭНД дарж бүртгүүлнэ үү.
  2. Сургалтын талаарх дэлгэрэнгүй танилцуулга болон сургалтын хөтөлбөрийг сонгогдсон хуульчийн цахим шуудангаар  хүргүүлнэ.
  3. Холбогдох мэдээллийг Хуульчдын холбооны Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Сарангэрэл (Утасны дугаар: 99794221)-тэй холбогдож авна уу.
  4. Сургалтад оролцогчийн анкет ЭНД дарж татна уу

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

СУРГАЛТЫН ХОРОО

ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН ДЭД ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн