“АЗИЙН ПРО БОНО” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-03-25 | Уншсан: 608

   “Азийн про боно” 8 дахь удаагийн чуулга уулзалт 2019 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Балба (Непал) улсын Катманду хотод болно. Тус чуулга уулзалт нь Ази болон олон улсын түвшинд хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд про боно санаачилга, төслийг хөгжүүлэх, судлах, туршлага хуваалцах асуудлаар Азийн бүсэд зохион байгуулагддаг гол арга хэмжээ юм.

  Жил бүр болдог тус уулзалтад хуульч, эрдэмтэн судлаач, хууль зүйн сургуулийн оюутан, про боно хуульчид, бодлого боловсруулагчид, иргэний нийгэм болон төрийн бус байгууллага гээд олон талын төлөөлөгчид оролцож, мэдээлэл солилцон, туршлага хуваалцдаг байна.

   Чуулга уулзалтын бүртгэл эхэлсэн тул Хуульчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хураамж:

2019 оны 4 дүгээр сарын 29-өөс өмнө

Эртэч шувуухай – 350 ам.доллар

2019 оны 7 дугаар сарын 30-аас өмнө

Бүртгэл – 415 ам.доллар

2019 оны 9 дүгээр сарын 1-ээс хойш

Бүртгэл – 500 ам.доллар.

Чуулга уулзалтад бүртгүүлэх: https://www.probonoconference.org/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

   Чуулга уулзалтын талаар бусад мэдээлэл болон тодруулах зүйлийг Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалантай 70116004 утсаар эсвэл jargalan@mglbar.mn хаягаар холбогдож авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн