ӨМГӨӨЛӨГЧ Т.ХОНГОРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ

2019-03-26 | Уншсан: 480

ТАЛАРХАЛ

   Монгол Улсын иргэн Э.Цэнгэлмаа миний бие танай холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Т.Хонгорт талархал хүргүүлж байгааг хүлээн авна уу.

   Миний бие 2017 оны долдугаар сарын 06-нд Р.Эрдэнэтөгс гэх залууд залилуулж, мөнгөө алдаад, яах учраа ололгүй сэтгэл санааны хямралд ороод байлаа. Гэтэл өмгөөлөгч Т.Хонгор миний энэ хэрэгт чин сэтгэлээсээ тусалж, зөвлөгөө өгч, мэргэжлийн ур чадвар гаргаж, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр ажиллаж, олон цагийг хэрэгт зарцуулсны үндсэн дээр үйлчлүүлэгч миний хүссэнээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгсөн төдийгүй одоо миний бие Налайх дүүргийн Шийдвэр гүйцэтгэх газраас төлбөрөө авч эхэлсэн. Иймд танай холбооны хамт олонд болон хуульч, өмгөөлөгч Т.Хонгорт баярласан талархсанаа үүгээр илэрхийлж байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

      Талархал хүргүүлсэн:Иргэн Э.Цэнгэлмаа

                                                                                   

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн