МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД ЯПОНД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019-03-28 | Уншсан: 782

   Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос 2019 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдэд зориулан хөрөнгийн зах зээлийн чиглэлээр Токиод сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Б.Батзаяа, гишүүн хуульч М.Мөнхжаргал, Б.Даваажав, Н.Золжаргал, Т.Замбага, С.Амартүвшин, Т.Баасанжаргал, Ц.Энхтүвшин нар оролцож байна.

   Энэхүү сургалтын үеэр Япон болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар харилцан мэдээлэл солилцож, илтгэл хэлэлцүүлэхээс гадна Токиогийн хөрөнгийн биржид зочилж, үйл ажиллагааны талаар илтгэл сонсох юм. Мөн сургалтын арга хэмжээний үеэр Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос Токио дүүргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах, шүүх хурлыг сонирхон үзэх боломжийг оролцогч нарт олгож байгаа бөгөөд сургалтыг “Монгол Улсын эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа” сэдэвт симпозиумаар хаана.

   Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд 2019 онд Монголын Хуульчдын холбооноос Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбооны сургалтад анх удаагаа гишүүн хуульчдаа оролцуулж байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн