Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2019-04-03 | Уншсан: 430

   Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

   Тус хэлэлцүүлэгт Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хийсэн бол “Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр судлаачийн байр сууринаас Удирдлагын академийн багш, хууль зүйн ухааны доктор А.Алтанзул, хуульчийн байр сууринаас Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч П.Баттулга нар  илтгэл хэлэлцүүлсэн.

   Тус хэлэлцүүлэгт оролцож, саналаа уламжилсан хуульч, судлаачдын байр суурийг нэгтгэж, Монгол Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр боллоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн