ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ БИЕ ДААСАН ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ БАЙНА

2019-04-04 | Уншсан: 944

   Монголын Хуульчдын холбооноос өмгөөллийн бие даасан хууль батлах хэрэгцээ, шаардлагын талаар санал асуулга явуулж байна. Энэхүү санал асуулга нь Засгийн газраас боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Өмгөөллийн тухай хуулийн төсөлд холбогдох асуудлаар Хуульчдын холбооны гишүүн, шүүхэд төлөөлөх эрхтэй нийт хуульчдын саналыг авах зорилготой юм.

  Өмгөөлөгч Та энэхүү санал асуулгыг бөглөж, 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 17:30 цагт багтааж Хуульчдын холбоонд дараах байдлаар ирүүлэхийг хүсье. Үүнд:
1.Хуульчдын холбооны байранд ирж бөглөх /ХЗҮХ-ийн байр 503 тоот өрөөнд ирж лацдаж битүүмжилсэн “Саналын хайрцаг”-т хийх,
2.И-мэйлээр хүргүүлсэн санал асуулгыг бөглөж цаасан хэлбэрээр өөрийн биеэр авч ирэх,
3.Санал асуулгыг бөглөж шуудангаар илгээх,
4.И-мэйлээр хүргүүлсэн санал асуулгыг бөглөж, баталгаажуулж, зурагжуулсан хэлбэрээр naranhuu.kh@mglbar.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Санал асуулгын танилцуулга ТАТАХ

Санал асуулга ТАТАХ

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ
ТАМГЫН ГАЗАР

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн