“МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬЧДЫН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-04-09 | Уншсан: 532

 “МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬЧДЫН ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Удирдамж

   ШУА-ийн Философийн хүрээлэнд “Монголчуудын ёс суртахуун–эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” (2017-2019) төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Монгол Улс дахь хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбооноос хамтран зохион байгуулж байна.

 Хурлын зорилго: Ёс суртахууны онолын багц асуудлууд болон Монголын хуульчдын ёс зүйн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, ёс зүйн зангилаа асуудлуудыг тодорхойлоход уг хурлын зорилго оршино.

Эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлагч:

  • ШУА-ийн Философийн хүрээлэн

Хамтран зохион байгуулагч:

  • МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • Монголын Хуульчдын холбоо

Хэзээ: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, Улаанбаатар хот

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хуульчдын танхим”

Хурлын хэлэлцэх асуудлыг дараах байдлаар томьёолж байна.

  • Ёс суртахууны онолын багц асуудлууд
  • Ёс суртахуун хуулийн амин сүнс болохын учир
  • Хуульчдын мэргэжлийн ёс зүйн агуулга
  • Монголын хуульчдын ёс зүйн өнөөгийн байдалд хийх дүгнэлт
  • Монголын хуульчдын ёс зүйн зангилаа асуудлууд
  • Хуульчдын ёс зүйн дагаж мөрдөж буй хэм хэмжээнд хийсэн шинжилгээ
  • Хуульчдын ёс зүйн хэм хэмжээг төгөлдөржүүлэх үндсэн асуудал

Хуралд оролцогчдын мэдүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. Мэдүүлгийг  angelnice999888@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэх тул илтгэлийн бүрэн эхийг цахим хэлбэрээр 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл angelnice999888@gmail.com хаягаар хүлээж авна.

Хурлын илтгэлд тавигдах шаардлага:

  • А4 (210*297мм) 10-15 нүүр
  • Үсгийн фонт- Times new roman, хэмжээ-12, мөр хоорондын зай-1.15 байна.
  • Илтгэгчийн нэр, ажлын газар, албан тушаал, эрдмийн зэрэг, цолыг баруун дээд талд бичсэн байх
  • Гарчгийг тод хар том үсгээр бичих
  • Ишлэлийг хуудас бүрийн дор дугаарлаж оруулах
  • Нэр томьёоны тайлбар, тодруулгыг баруун дээд хэсэгт нь тусгай тэмдэгт эсвэл араб тоогоор тэмдэглэж, хуудасны доод талд бичих

Илтгэгчийн талаарх мэдээллийг дараах зааврын дагуу бичиж ирүүлнэ үү.

д/д

Илтгэгчийн нэр

Илтгэлийн сэдэв, товч агуулга

Ажил, албан тушаал

Эрдмийн зэрэг, цол

Харилцах утас, e-mail

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн

     15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, баруун сэлбийн гудамж-15

Утас: +976-11-330847, +976-11-331512,  факс: 330846

Цахим хуудас: www.ip.ac.mn

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн