КАНВОНЫ ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-04-26 | Уншсан: 290

    Монгол Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Бүгд Найрамдах Солонгос Улсын Канвоны их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Чой Хээсү тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын үеэр талууд эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт болон боловсролын чиглэлээр хамтын үйл ажиллагааг эхлүүлэхийн зэрэгцээ харилцан мэдээ, мэдээлэл солилцохоор тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн. Хамтын ажиллагааны санамж бичигт Канвоны Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Чой Хээсү, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

  Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг тус сургуульд магистр, докторын эрдмийн зэрэг олгох сургалтад тэтгэлэгтэйгээр суралцуулах ажлыг судлах, Солонгос улсад ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Олон улсын хуульчдын холбооны ээлжит хуралд Монгол Улсаас оролцох хуульчдад зориулан сургалт, семинар зохион байгуулахаар тохиролцсон.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн