“Төмөр замын тээвэрлэлт, эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болов

2019-04-30 | Уншсан: 209

   Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран  “Төмөр замын тээвэрлэлт, эрх зүйн зохицуулалт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг нь Зам, тээрийн хөгжлийн яамнаас боловсруулсан Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой бүлгийг хуульчдын дунд хэлэлцүүлэх, улмаар хууль зүйн дүн шинжилгээ хийх, шүүхийн практикийг судлахад чиглэгдсэн юм.

   Хэлэлцүүлгийн үеэр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, харьцуулсан судалгаа, зохицуулах харилцааны талаар товч танилцуулгыг Зам, тээврийн хөгжлийн яамны хуулийн төслийн ажлын хэсгийн мэргэжилтнүүд танилцуулсан. Мөн  “Төмөр замын тээвэрлэлтийн гэрээний онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Л.Банзрагч илтгэл хэлэлцүүлж, “Төмөр замын тээвэрлэлтийн гэрээтэй маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал” сэдвээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа товч мэдээлэл хүргэсэн юм. Тус хэлэлцүүлгийн үеэр хуульчид, төмөр замын мэргэжилтнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлэгт илэрхийлсэн хуульч, судлаачдын байр суурийг нэгтгэж, Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос хуулийн төслийн багт тодорхой зөвлөмж, саналыг хүргүүлэхээр болов.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн