МУИС-ТАЙ ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ, ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2019-04-30 | Уншсан: 357

   Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их сургуулийн Инноваци, технологи дамжуулах төв,  Оюуны өмчийн газар, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо хамтран “Оюуны өмчийн өдөрлөг”-ийг  2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

   Өдөрлөгийн үеэр Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, тус сургуулийн Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Иргэний эрх зүйн хорооны Оюуны өмчийн дэд хорооны зохицуулагч Э.Болорчулуун нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

   Хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийг оюуны өмчийн менежментийн чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллах юм. Түүнчлэн зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцсэн гарааны компаниудыг бойжуулах, сургах, хөгжүүлэх, болон оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн судлаач, багш нарын мэргэшлийг дээшлүүлэх хүрээнд хамтарсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо. Мөн инновацийн бүтээгдэхүүн, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцаа уялдаа, хамтын ажиллагааг хангах хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн