Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийсэн судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа

2019-05-03 | Уншсан: 327

   2019 онд дэлхий даяар "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр"-ийг "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө: Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль" сэдвийн дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан  Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран 2019 оны тавдугаар сарын 02-ны өдөр "Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө: Хуурамч мэдээллийн үе дэх сэтгүүл зүй ба сонгууль" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийн үеэр Глоб интернэшнл төвөөс жил бүр бэлтгэдэг Хэвлэлийн эрх чөлөөний 2018 оны тайлан болон Монголын Хуульчдын холбоо,  Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийсэн судалгааны урьдчилсан дүнг тус тус танилцууллаа.

   Монголын Хуульчдын холбоо нь шүүхийн болон прокурорын шатанд шийдвэрлэгдэж буй сэтгүүлчдийн эсрэг гомдлуудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Зөрчлийн тухай хуулиудыг хэрхэн ашиглагдаж буй зэрэг хууль, эрх зүйн хүрээний асуудлуудад дүн шинжилгээ хийсэн бөгөөд энэхүү судалгааны урьдчилсан дүнг Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Л.Галбаатар танилцуулсан. Тус судалгааны нэгдсэн дүнг танилцуулах форум энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн