СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2019-05-03 | Уншсан: 1918

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.8, Хуульчдын холбооны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу нээлттэй ажлын байр зарлаж байна.

    Албан тушаал: Хороо хариуцсан мэргэжилтэн

    Тоо: 3

    Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой;
  • Хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах, судалгаа хийх, гэрээ хянах, дүгнэлт гаргах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлэгч, идэвх санаачилгатай;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, харилцааны соёлтой;
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, ажлын ачаалал даах чадвартай байх.

    Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/;
  2. 1% цээж зураг /Сүүлийн нэг сарын хугацаанд авахуулсан байх/;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Их, дээд сургуулийн дипломын хуулбар /голч дүн 3.2-оос дээш/.

            Дээрх бичиг баримтыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Хуульчдын холбооны байрны 5 дугаар давхар, 506 тоотод хүлээн авна.

   Эхний шатад шаардлага хангасан материал ирүүлсэн хүсэлт гаргагчаас хууль зүйн мэдлэгийн сорил, баримт бичиг боловсруулалтын шалгалт авна. Энэхүү шалгалтад тэнцсэн хүсэлт гаргагч ярилцлагад орно.

Холбогдох утас: 70116008

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ТАМГЫН ГАЗАР

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн