Баянхонгор аймаг дахь салбарын хуульчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

2019-05-13 | Уншсан: 153

   Монголын Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбараас Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн бүх сумдад ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

   Энэ хүрээнд сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим орчны хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өртөөчилсөн сургалт зохион байгуулахын зэрэгцээ иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч буй юм. Өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Ц.Баярмаа  Баян-Овоо суманд ажиллаж, 21 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, 200 орчим иргэнд 3 төрлийн тараах материал түгээн ажилласан байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн