“АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ VII ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮД

2019-06-04 | Уншсан: 255

   Буриад Улсын Засгийн газар, Буриадын Улсын их сургууль, Буриад Улсын Дээд шүүх, Буриад Улсын Арбитрын Шүүх, Монгол Улсын Их сургууль, Хятадын харьцуулсан эрх зүйн холбоо, Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн Харьцуулсан эрх зүйн институт хамтранАзи Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 7 дахь удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хурлыг 2018 оны 06 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд ОХУ-ын Буриадын нийслэл Улан-Үдэ хотод зохион байгуулсан. Тус хурлын илтгэлүүдийг эмхтгэн гарсан байна.

  Эмхтгэлд дараах сэдвийн хүрээнд илтгэлүүд оруулжээ. Үүнд:

  • Евразийн орнуудын төрийн эрх зүйн уламжлал болон түүхэн туршлага;
  • Ази-номхон далайн бүс нутгийн орнуудын олон улсын эрх зүй болон үндсэн хуулийн туршлага;
  • Ази-номхон далайн бүс нутгийн орнуудын иргэн, гэр бүл, хөдөлмөрийн эрх зүйн институтийн чиг хандлага;
  • ОХУ болон Ази-номхон далайн бүс нутгийн орнуудын боловсрол дээшлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал;
  • ОХУ болон Ази-номхон далайн бүс нутгийн орнуудын эрүүгийн процесс, криминологи болон эрэн сурвалжлах үйл ажиллагааны асуудал.

Эмхтгэлийг ЭНД дарж татаж авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн