Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

2019-06-07 | Уншсан: 380

  УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.06.06/ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэн баталлаа. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хийсэн бөгөөд тэрбээр "УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмэн, төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ" хэмээжээ.   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан байна. Төсөлтэй ЭНД дарж танилцана уу!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн