ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2019-06-10 | Уншсан: 751

    Монголын Хуульчдын холбооны урилгаар Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мэлисса Панг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 13-16-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тус айлчлалын үеэр буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний  өдрийн 14:00-17:30 цагийн хооронд “Хуульчдын танхим”-д дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

  1. Хонконг болон Монголын хуулийн систем ба хөгжил
  2. “Бүс ба зам” санаачилга, хуульчдын оролцоо
  3. Хуулийн салбар дахь технологи
  4. Хуулийн нөхөрлөлийн менежмент

   Сонирхсон хуульчид Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Аригунтай холбогдож бүртгүүлнэ үү. (Оролцогчдын тоо хязгаартай.)

Утас: 70116004, 91910426

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн