“Байгаль орчны эрхийг хамгаалах нь” сэдэвт стратегийн өмгөөллийн уулзалт, семинар болж байна

2019-06-11 | Уншсан: 452

   Нээлттэй нийгэм форум, Хүний эрх хөгжил төв-Нийтийн эрх ашгийн клиник сургалтын төв, Монголын Хуульчдын холбоо, Олон Улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн сүлжээ (ОУЭЗНСЭС) байгууллага хамтран “Байгаль орчны эрхийг хамгаалах нь” сэдэвт эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн өмгөөллийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

   Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан үг хэлсэн бөгөөд тэрбээр "Байгаль орчныг хамгаалах нь дан ганц байгаль хамгаалагч эсвэл төрийн бус байгууллагуудын үүрэг биш юм. Байгаль орчин, ногоон дэлхийг хамгаалах нь том жижиг, орон зай, газар зүйн байрлалаас үл хамааран байгууллага, аж ахуйн нэгж, хүн бүрийн үүрэг бөгөөд ялангуяа хүний эрх, шударга ёсны манаач хуульчид үүнд голлох, манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд, хуулийн арга хэрэгслээр, хуульчдын оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах чиглэлээр стратегийн өмгөөлөл явуулах, нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах соёлыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр хуульчдыг сурган бэлтгэх, мэргэшүүлэх хэрэгцээ, шаардлага улс орон бүрт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээсэн.

   Өнөөдрийн хэлэлцүүлэгт Африк, Ази, Европ, Латин Америк, Дундад Азийн 20 гаруй орноос өмгөөлөгч, хүний эрхийн хуульчид оролцож байгаа бөгөөд тэд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад тулгамдаж буй өөрийн орны бэрхшээл, ТББ-уудад учирдаг хууль эрх зүйн болон практик хүндрэлийн талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судалж буй юм.

   Тус арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд манай улсаас 20 орчим байгаль орчны өмгөөлөгч, хуульчид, Захиргааны хэргийн шүүгчид оролцож байна.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн