ЯПОН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧ МАСАТОШИ ИКЭҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-14 | Уншсан: 576

    Монголын Хуульчдын холбоо, Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд талууд хоёр байгууллагын гишүүн хуульчдыг Япон болон Монгол Улсын хоорондын солилцооны хөтөлбөрт хамруулах, эрх зүйн салбарын мэдээ, материал солилцох, хуульч мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, хуульчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ.

    Энэ хүрээнд Япон Улсын Өмгөөлөгчдийн нэгдсэн холбооны Олон Улсын хамтын ажиллагааны албаны дарга Масатоши Икэүчи нь манай улсад айлчилж, Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан “Хуульчдын форум-2019”-ын “Арилжааны хууль хэрэгтэй юу?” сэдэвт салбар хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцож, өөрийн орны туршлагаас хуваалцлаа.

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан түүнийг өнөөдөр (2019.06.14) өдөр хүлээн авч уулзаж, "Хуульчдын форум"-д оролцсонд талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцсон. 

   Уулзалтын үеэр ноён Масатоши Икэүчи Япон Улсын Өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хуульчдын холбооны цаашдын хамтын ажиллагаа улам амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд арилжааны эрх зүйн чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулахаар тохиролцлоо.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн