УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-06-24 | Уншсан: 693

  Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

  Төлөөлөгчдийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар өнөөдөр (2019.06.24) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны талаас Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Зөвлөлийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, Д.Түвшинтамир нар байлцсан юм.

   Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Улсын дээд шүүхийн үйл ажиллагааг танилцуулсны зэрэгцээ ОХУ болон Монгол Улсын шүүхийн системийн ялгааны талаар мэдээлэл өгч, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

   Үүний дараа ОХУ-ын Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова ОХУ-ын дээд шүүхийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн