ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАНБААТАР ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019-06-28 | Уншсан: 231

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

   Төлөөлөгчдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 2019 оны зургадугаар сарын 25-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Монгол, Орос хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны хуульчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хууль зүйн байнгын тогтвортой харилцааг бий болгох боломжтойг онцоллоо.

   Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд Оросын Хуульчдын холбооны зочид төлөөлөгчдийг 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр Чингисийн хүрээ цогцолборт хүлээн авч, Монголын түүхэн уламжлалт ёс заншил, соёл урлаг, бэсрэг наадам зэргийг сонирхуулсан юм.

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн