Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2019-06-28 | Уншсан: 98

 Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

   Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Олон Улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О. Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г. Петров,  ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын даргын орлогч Л.Л. Кирий, Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е. Борисова, Улсын бүртгэлийн даргын зөвлөх К.А. Литвинцев, Өмгөөлөгчдийн холбооны танхимын дэд Ерөнхийлөгч Г.К. Шаров, Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн нэгдүгээр дэд Ерөнхийлөгч В.В. Федоров, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн А.Ю. Петров, Хуульчдын холбооны Олон Улсын үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Д.И. Рожков, мөн ОХУ-ын орлогч прокурорын дагалдан Цэргийн Ерөнхий прокурорын төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н. Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А. Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А. Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В. Шарапова, Цэргийн Ерөнхий Прокурорын туслах, хошууч А.С. Суворов нар багтсан юм.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн