“ХУУЛЬЧ” АППЛИКЭЙШНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2019-07-09 | Уншсан: 582

   Монголын Хуульчдын холбооноос гишүүн хуульчиддаа зориулан “Хуульч” аппликэйшнийг нэвтрүүлээд буй. Тус аппликэйшний албан ёсны нээлт өнөөдөр (2019.07.09) “Хуульчдын танхим”-д боллоо. Нээлтэд Хуульчдын холбооны удирдлагууд болон хуульчдын төлөөлөл оролцсон бөгөөд “Хуульч” аппликэйшний танилцуулгыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд хийсэн юм.

   Хуульчид энэхүү аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар өөрийн гишүүний үүргийн мэдээлэл болох сургалтын багц цаг хангалт, татвар төлөлтийн дүнгээ цаг тухай бүр авахаас гадна хуульчийн үргэлжилсэн сургалтандаа хамрагдах, онлайнаар төлбөр тооцоо хийх, хуульчдад хэрэгтэй шинэ мэдээ, мэдээллийг шуурхай авах боломжтой. Мөн хуульч, Хуульчдын холбооны эргэх холбоог дэмжсэн энэхүү аппликэйшнаар дамжуулан Хуульч Та гишүүний тодорхойлолт авах, санал хүсэлтээ уламжлах зэрэг олон боломжийг олж авах болно.

   “Хуульч” аппликэйшн ашиглах зааварчилгааг ЭНД дарж татаж авна уу.

    Нууц үг сэргээх бол Мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Наранхүүтэй 70116004 утсаар холбогдоно уу!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн