ОУХБ-ЫН ТУРИНЫ СУРГАЛТЫН ТӨВӨӨС “ХӨДӨЛМӨРИЙН ХҮРЭЭНИЙ СУУРЬ ЗАРЧИМ БА ЭРХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗАРЛАЛАА

2019-07-26 | Уншсан: 291

   Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Турины сургалтын төвөөс “Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрх” сэдэвт сургалтыг Итали Улсын Турин хотноо 2019 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

   Энэхүү сургалтаар хурдацтай өөрчлөгдөж буй хөдөлмөрийн ертөнц тэр дундаа албан бус эдийн засаг, хөдөө аж ахуй, нийлүүлэлтийн сүлжээнд болон гамшиг, онцгой байдлын үед хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн хэрэгжилтийг хангах асуудлаар мэдлэг олгож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

   Сургалтын төлбөр 2250 евро (байр, хоол, даатгалын зардал багтсан болно) бөгөөд бүртгэл 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Хуульчид та бүхэн https://www.itcilo.org/en/areas-of-expertise/unacceptable-forms-of-work/academy-on-fundamental-principles-and-rights-at холбоосоор орж бүртгүүлнэ үү!

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн