“АЗИЙН ПРО БОНО” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2019-07-30 | Уншсан: 437

   “Азийн про боно” 8 дахь удаагийн чуулга уулзалт  2019 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Балба (Непал) улсын Катманду хотод болно. Тус чуулга уулзалт нь Ази болон олон улсын түвшинд хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд про боно санаачилга, төслийг хөгжүүлэх, судлах, туршлага хуваалцах асуудлаар Азийн бүсэд зохион байгуулагддаг гол арга хэмжээ юм.

   Жил бүр болдог тус уулзалтад хуульч, эрдэмтэн судлаач, хууль зүйн сургуулийн оюутан, про боно хуульчид, бодлого боловсруулагчид, иргэний нийгэм болон төрийн бус байгууллага гээд олон талын төлөөлөгчид оролцож, мэдээлэл солилцон, туршлага хуваалцдаг.

  Хуульчид та бүхнийг тус чуулга уулзалтад оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хураамж500 ам.доллар (Бүртгэлийн хураамжид замын зардал болон буудлын төлбөр ороогүй болно.)

Чуулга уулзалтад бүртгүүлэх: https://events.r20.constantcontact.com/register/eventReg?oeidk=a07eg519f2q72da963d&oseq=&c=&ch=

   Чуулга уулзалтын талаар бусад мэдээлэл болон тодруулах зүйлийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Аригунтай 7011-6004 утсаар эсвэл arigungalt@gmail.com хаягаар холбогдож авна уу.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн