ЯПОНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2019-08-26 | Уншсан: 767

    Монголын Хуульчдын холбоо, Японы Өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-нд байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбооноос "Гэр бүл салалт, хөрөнгө хуваалт, хүүхдийн асрамж" болон “Насанд хүрээгүй хүүхдийн хууль” сэдвийн хүрээнд хуульч, өмгөөлөгч нарт зориулсан сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

    Энэхүү сургалтын зардлыг Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо хариуцах бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй хуульч, өмгөөлөгч та бүхнийг  урьж байна.

    Жич: Онгоц болон буудлын зардлыг оролцогчид өөрсдөө хариуцна.

   Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Золзаяатай 70116004 утсаар эсвэл zzaya.122@gmail.com хаягаар холбогдон авна уу.

 

 

 

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн