ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХУДАЛДААНЫ ЭРХ ЗҮЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СИМПОЗИУМД МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Б.ЭНХ-АМГАЛАН ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

2019-08-28 | Уншсан: 731

    Хятад-Зүүн Хойд Азийн худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны хоёрдугаар симпозиум “Зүүн Хойд Азийн орнуудын хил дамнасан хөрөнгө оруулалт ба худалдааны эрх зүйн хамтын ажиллагаа” сэдвийн дор БНХАУ-ын Чанчунь хотноо 2019 оны наймдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

   Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улcаас нийт 10 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Энх-Амгалан “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцлоо. Тус симпозиумд худалдаа, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, худалдааг дэмжих системийн байгууллага, худалдааны танхим, зөвлөл, хууль зүйн эрдэм шинжилгээний болон хууль зүйн үйлчилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 200 гаруй зочин, төлөөлөгч оролцсон байна.

    Бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд эрх зүйн мэдлэг мэдээллийн солилцоо, хууль зүйн чанартай үйлчилгээ, маргаан шийдвэрлэлтийн механизмыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд үүнд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, тухайлбал хууль, эрх зүйн хүрээнд харилцан судлах, суралцах, туршлага солилцох, зөвлөлдөх арга зам чухал байгааг хуралд оролцогчид онцолжээ.

     Энэхүү хурлааc “Чанчуны уриалга” хэмээх баримт бичгийг гаргажбүс нутгийн орнуудын худалдааны үйл ажиллагаанд хууль зүйн үйлчилгээний чанархүртээмжийг сайжруулах ажлыг дэмжих зорилгоор Зүүн хойд Азийн худалдааны эрх зүйн хамтын ажиллагааны байнгын ажиллагаатай чуулга уулзалтыг бий болгож, Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж ажиллуулахыг уриалсан байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн