ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2019-09-09 | Уншсан: 515

УДИРДАМЖ

Зорилго:

Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооны 3 гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:

  • нэр хүндтэй байх;
  • шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокуророос бусад хуульч байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  • ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны гурваас илүүгүй тодорхойлолт;
  • маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл /маягтыг татаж авах бол ЭНД дарна уу/

Нэр дэвшигчийг тодруулах журам:

Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Өргөдөл хүлээн авах газар, хугацаа:

Өргөдлийг 2019 оны 09-р сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 503 тоот /Утас: 70116008, 99426101/

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ,

ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн