Докторын цуврал лекц болно

2019-09-17 | Уншсан: 382

   Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор "Отгонтэнгэр" их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Д.Эрдэнэчимэг “Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр лекц уншина.

  Цуврал лекц 2019 оны есдүгээр сарын 18-ны Лхагва гарагт, 15:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.  Цуврал лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн