АНУ-ЫН БАРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-09-24 | Уншсан: 321

   Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын урилгаар АНУ-ын Барын холбооны "Эрх зүйт ёс санаачилга" байгууллагын зөвлөх, Олон Улсын боловсролын хөтөлбөрийн удирдагч, хатагтай Жесси Танненбаум болон АНУ-ын Холбооны прокурорын газрын прокурорын төлөөлөл Монгол Улсад айлчилж, манай улсын хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийхийн зэрэгцээ прокуроруудад сургалт зохион байгуулж буй юм.

   Төлөөлөгчдийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд өчигдөр (2019.09.23) хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Прокурорын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Орших, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, өмгөөлөгч Л.Нинжбат, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс нар байлцсан. 

   Уулзалтын үеэр хоёр байгууллагын бүтэц, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл өгсний зэрэгцээ АНУ болон Монгол Улс дахь ял тохиролцох эрх зүйн зохицуулалт болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар ярилцав.

 

  

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн