МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ IV  ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

2019-10-04 | Уншсан: 2146

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр Их хурлыг 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар товлосон. Үүний дагуу дөрөвдүгээр Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны аравдугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагаас эхлүүлж, 2019 оны аравдугаар сарын 07-ны өдрийн 22:00 цаг хүртэл, Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчид санал өгөх ажиллагааг 2019 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлж, 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цаг хүртэл зохион байгуулна.  

   Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар Их хурлын төлөөлөгчдийн тоо нь хурал товлон зарлах шийдвэр гарах үед Хуульчдын холбоонд бүртгэлтэй байгаа нийт гишүүдийн 10 хувьтай тэнцүү байх бөгөөд дөрөвдүгээр Их хуралд нийт 510 төлөөлөгч сонгогдон оролцоно. Үүнээс 102 нь шүүгч, 102 нь прокурор, 204 нь өмгөөлөгч, 102 нь бусад хуульчдын төлөөлөл байх юм. 

   Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудсаар болон 7011-6004 утсаар холбогдож авна уу.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Хуульчдын оруулсан зар

Дансны мэдээлэл

Хуульч аппликейшн